Төв Аймгийн Зуунмод Хотын Бохир Ус Цэвэрлэх Байгууламжийн Хяналт Удирдлагын Систем.
Зуунмод хот нь 2010 оноос өмнө өөрийн гэсэн бохир ус цэвэрлэх байгууламжгүй явж ирсэн бөгөөд бохир усаа шууд голд болон хөрсөнд хаядаг байжээ. 2010 оноос тус байгууламжийн гүйцэтгэгчээр NABSAN болон NEU KRAFT-engineering компаниуд ажилласан. 300м3/цаг хүртэл зарцуулалттай урсан бохир ус цэвэршүүлэх байгууламжийг техникийн даалгаварын дагуу операторийн компютерээс хянаж удирдах удирдлагын системийн программ хангамжийн ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.
Энэ удирдлагын системийг та бүхэнд танилцуулж байна.
Удирдлагын системийг Солонгосын LS брендийн PLC болон программ хангамж ашиглан хийсэн.
Удирдлагын системийн танилцуулга:
Төв аймгийн Зуунмод хотын ус цэвэршүүлэх байгууламж нь дараахи зүйлүүдээс бүрдэнэ.
· Обьект: Тодорхой технологийн шаардлагын дагуу цэвэршүүлэх шаардлагатай бохир ус.
· Тоног төхөөрөмж: Бохир усыг цэвэршүүлэхэд шаардагдах механик сараалж, лагийн стабилизатор, аэротенк гм.
· Гүйцэтгэх механизм: Тоног төхөөрөмжийг ажиллуулхад шаардлагатай мотор, насос, хаалт.
· Хэмжих хэрэгсэл: Түвшний , агаарын , булингарын гм хэмжүүрүүд.
· Хүчний болон удирдлагын шит: Гүйцэтгэх механизмуудыг, хэмжих хэрэгслүүдийг, удирдлагын хэрэгслүүдийг тэжээлээр хангах болон холбоход зориулсан шитүүд.
· PLC –Логик контролёр: Тоног төхөөрөмжийг технологийн логик удирдлагаар хангах програмчилагдсан удирдлагын хэрэгсэл.
· HMI –Операторийн интерфейс: Тоног төхөөрөмжийн операторыг логик контролёртой холбож ажиллах удирдлагын хэрэгсэл.
Удирдлага хяналтын цонхны жишээ:
Удирдлага хяналтын цонхны жишээ: